Нөхөн тооцох хуулийн хэрэгжилтийг хоёр сар сунгажээ
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2013.08.01

Нөхөн тооцох хуулийн хэрэгжилтийг хоёр сар сунгажээ

“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай” хуулийн хэрэгжилт өчигдөр дуусгавар болох байсан.

Тэгвэл уг хуулийн хэрэгжилтийн хугацааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээр ахлуулсан нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хоёр сар сунгахаар боллоо.

УИХ-аас Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль баталж, 1990-2000 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцөл бүрдсэн.

Үүний дагуу иргэдийн хүсэлтийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас хүлээн авч эхэлсэн билээ. Ийнхүү хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгаснаар иргэд ажилласан жил, тэтгэврээ нөхөн тооцуулах бүрэн боломжтой болох нь.