С.Эрдэнэ: Иргэдээ дээдэлдэг төртэй л юм бол энэ асуудлыг шийдэх ёстой
2011.06.15

С.Эрдэнэ: Иргэдээ дээдэлдэг төртэй л юм бол энэ асуудлыг шийдэх ёстой

Эцэг хуулийн заалтыгзөрчсөн, иргэдээялгаварлан гадуурхажтэтгэвэр тогтоосон Нийгмийн даатгалын багцхууль өнөөг хүртэл хүчинтөгөлдөр хэрэгжсээрбайгаа. Иймд дээрх хуульдзайлшгүй засвар хийхшаардлагатай болжээ.Энэхүү хуулийн төслийгсанаачилсан УИХ-ынгишүүн С.Эрдэнэтэйярилцсанаа хүргэе.

-Өндөр настнытэтгэвэртэй холбоотойхуулийн төсөл өргөнмэдүүлсэн байна. Ямар учраас хуульдөөрчлөлт оруулахаарболсон юм бэ?

-1995 онд Нийгмийн даатгалын багц хууль батлагдсан юм. Энэ хуулийн таван сангийн дагуу тэтгэвэр тэтгэмж, ажилгүйдэл, эрүүл  мэнд гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой шинэ тогтолцоо бий болсон. Уг хууль гарахаас өмнө ийм зүйл огт
байгаагүй. Учир нь, иргэдийн цалин,тэтгэврийг улсаас хариуцдаг байсан хэрэг. Анх батлагдсанаасаа хойш 16 жилийн нүүр үзэж байгаа хууль төрөн гарснаас өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэд хохирч буй учир хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн авах мөнгө бага, түүнээс хойшхи нь өндөр байгаа юм.

-1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон хэчнээн хүн байдагюм бол. Энэ талаар тооцоо судалгаа хийсэн үү?

-Мэдээж хэрэг хийлгүй яах вэ.Тухайн цаг үеэс өмнө тэтгэвэрт гарсан 280 гаруй мянган иргэн байдаг юм билээ. Гэхдээ хүний амьдрал мөнх биш болохоор талаас илүү нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Одоогийн байдлаар 95 мянга орчим нь л амьд сэрүүн үлдэж. Үндсэндээ 180 мянга нь бурхны орондоо одсон байна. Амьд сэрүүн байгаа хүмүүс нь талийгаач болтлоо төрдөө гомдсоор байгаад явах уу гэсэн асуулт гарч ирээд байгаа юм. Цагтаа хийж бүтээн, залуу сайхан насаа эх орныхоо төлөө зориулсан л хүмүүс шүү дээ. Төр орших, бий болох үндэс нь иргэн. Иргэнгүй төр засаг гэж байхгүй.

-Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан уу?

-Би ч энэ талаар хандаж байгаагүй л дээ. Харин өөр хүмүүс ялгаварлан гадуурхаж байна хэмээн гомдол мэдүүлсэн юм билээ. Гэвч Үндсэн хуулийн цэц маргааныг авч хэлэлцээд хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Уг нь, хууль зөрчих зөрчихдөө дээд зэргээр алдагдуулсан хэрэг байгаа юм.Тодруулбал, иргэдээ 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан, өмнө тогтоолгосон гэж ялгаварлан гадуурхсан байна.Үндсэн хуульд хүний эрхийн талаар нийгмийн гарал байдал, эрхэлж буй ажил мэргэжил, шашин шүтлэг, боловсролоор нь ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхаж болохгүй гээд заачихсан байгаа.Тэгэхээр цэвэр гадуурхаж байгаа биз.

-Уг нь, хууль батлагдахаас өмнө тэтгэвэртгарсаниргэдийн асуудлыг тодорхой зааж өгсөн гэдэг?

-Тийм зүйл бий. Хууль төрөхөөс өмнөх үед гавьяаныхаа амралтад гарсан иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг төр хариуцах талаар хуульчилсан байдаг. Иймд дээрх ангилалд хамаарах иргэдийн асуудал, тэтгэврийн зөрүүг Нийгмийн даатгалын сан биш төр Монгол Улсын нэгдсэн төсөвт хөрөнгийн хэмжээг тусгах замаар шийдэж, хариуцах үүрэгтэй. Ерөнхийдөө иргэдээ дээдэлдэг төртэй л юм бол энэ асуудлыг шийдэх ёстой.

-Энэасуудлыгшийдэхэд хэчнээнтөгрөг шаардлагатайбайгаа юм бэ?

-Нэг их хөрөнгө мөнгө шаардагдах асуудал биш.Тэтгэврийн зөрүүг арилгахад эхний жил улсын төсөвт 23 тэрбумыг тусгах юм. Дараагийн жилүүдэд энэ тоо багасаж явах болно. Яагаад гэвэл, хүний орчлонгийн мөнх бусын жамтай л холбоотой юм даа.

-Тэтгэврийн зөрүү ньхэр байдаг юм бол?

-Нэг их хол зөрүүтэй биш юм билээ. Гэхдээ төрд хийх зүйлээ гүйцэтгэж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан, өнөөдөр гавьяандаа гарсан хүмүүст арав, хорин мянган төгрөг чинь их мөнгө. Бас нэг зүйл бий.Тэр нь,1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүн нь дээрх цагаас хойш тогтоолгосон адил мэргэжилтэй хүнийхтэй ижил тэнцүү хэмжээний тэтгэвэр авч байх юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь эмч хийж байгаад тэтгэвэрт гарсан иргэн хууль гарснаас хойш тэтгэвэрт суусан эмчийнхтэй ижил хэмжээтэй байна гэсэн үг. Ер нь, зарцуулах хөрөнгийн асуудал нь ирэх оны төсөвт заавал суух ёстой л гэсэн байр суурьтай байгаа.

-Засгийн газартхүргүүлж санал авахёстой. Энэ талаар?

-Заавал хүргүүлж санал аваад байх шаардлагагүй л дээ. Хууль санаачлах эрх нь гишүүдэд бий.Бүр хуульчлаад өгчихсөн. Уг нь санал авч болно л гэсэн болохоос зайлшгүй өг гэж хатуу чанга хуульчлаагүй зүйл. Яах вэ төсөв хөрөнгөтэй холбоотой болохоор гүйцэтгэх засаглалд явуулсан юм. Түүнээс хойш 30 хоносон болохоор шууд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр болоод байгаа. УИХ-ын дэгийн тухай хуульд Засгийн газар 30 хоногийн дотор саналаа ирүүлэхгүй бол өргөн мэдүүлж болох заалттай. Үүний дагуу л хандсан хэрэг.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.