2019.10.04

Б.Бат-Эрдэнэ: Хоригийг хүлээж авах, авахгүй байх хуулийн үндэслэл юу вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.04/ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

"Дордуулсан 7 өөрчлөлтийг өөрчлөх шаардлага байгаа. Томоохон өөрчлөлт ч хийх ёстой. гэхдээ нийгмийн зөвшилцлийн хүрээнд л өөрчлөлт хийх ёстой. Ерөнхийлөгчийн байр суурь хаана байна аа? Сөрөг хүчин АН хэлэлцүүлэг хаяад гарсан. Бусаэд улс төрийн намын төлөөллийн дуу хоолой хаана байна вэ? гэдгийг би байнга асууж байсан.

Дэлхийн улс орнууд ч ийм томоохон өөрчлөлтийг ард нийтээсээ асууж байж шийддэг. Зөвшилцлийн ажлын хэсэг гараад ажил нилээн урагшилсан ч дахиад л ийм гарцгүй байдалд ороод байна. Ерөнхийлөгчийн институци гараад, сөрөг хүчин эсрэг байр суурьтай байгаа цагт энэ өөрчлөлт явахгүй. Ард нийтийн санал асуулга бол зайлшгүй явуулах ёстой.

2016-2020 оны парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Ард түмнээсээ асуугаагүй гэдэг байдалд орох ёсгүй.

Ерөнхийлөгчийн тамгын газраас хориг тавьж байгаа үндэслэлээ хуулийн хүрээнд тайлбарлаж байна. Үүнийг хүлээн авах эсэх талаар УИХ-ын хуулийн үндэслэл юу вэ гэдгийг хэлж өгнө үү?"

Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа.