УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.04/ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
"Нилээд ярилцсан. Өнгөрсөн бүтэн сар, зун, өнгөрсөн 10 жил энэ асуудлыг ярьж байна. Өдий хүртэл боловсруулсан төслийг цааш нь явуулах сонирхол зарим гишүүдэд байгаа ч заримд нь алга. Хамгийн гол нь 3 дахь хэлэлцүүлэг хийгдэх юм бол нилээд олон юм болж байж боож, цэгцэлсэн, шийдсэн шийдлүүд маань үрэн таран болох вий гэж болгоомжилж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй. Ард түмнээсээ асуугаад шийдье гэж бодож байгаа.
Үндсэн хуулийн 6.2-т төрийн нийтийн өмч буюу байгалийн баялагьай холбоотой заалт бий. Нэгдсэн бодлогогүй баялгийг ашиглаж ирснийг бодлоготой болгож ашиглая. Ингэхдээ эко системд эрсдэл учруулахгүй байя, одоо ба ирээдүйд эрүүл авулгүй байдлыг хангая, стратегийн үр өгөөжийн дийлэнхи иргэдэд ногддог байх заалтууд оруулсан.
Сонгуультай холбоотойгоор сонгуулиас 1 жилийн өмнө хуулийг баталдаггүй байя. Өмнө нь 6 сар байсан. Эрх барьж байгаа нам өөрийн үзэл бодол нийцүүлэн, давуу байдал үүсгэдэг байдлыг хорих заалтыг оруулсан.
Хөгжлийн бодлоготой, хар хайрцаг бодлоготой байя. 76 сайдтай байхгүй төсвийн зарлагын менежментийг сайжруулах заалт орсон. Ерөнхийлөгчтэй зөвшилцөн үндэсний аюулгүй байдалтай холбоотой санал асуулга явуулахгүй. Тусгаар тогтнолд халдахаас хамгаалсан. УИХ-ын гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зөрчвөл эгүүлэн татах заалтыг оруулж байгаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хашдаг давхар дээлийн асуудлыг цэгцэлье гэж 4-өөс илүү байхыг хориглосон заалт оруулсан.
Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй холбоотой. Бүрэлдэхүүнийг дур дураараа өөрчилдөг байсныг цэгцлэх заалт оруулсан. хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Шүүхийн сахилгын хороо байгуулах бие даасан бүтэц бий болгох, 21 аймгийн төв, Дархан, Эрдэнэтийг жишиг хот болгох, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, төвлөрөлийг сааруулах гэх мэт тодорхой асуудлуудыг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан."