УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллалаа
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Их-уул, Тосонцэнгэл, Тариалан, Түнэл сумын ард иргэдтэй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар уулзаж ажиллалаа.
Тариалан сумын иргэдийн зүгээс Үндсэн хуулинд одоо байгаа хүний эрхийн заалтуудыг үүрэгжүүлсэн, төр хариуцах эзэнтэй болгохгүй бол хэт тунхаг шинж чанартай явж ирсэн, Төрийн сүлдийг уламжлал, өв соёл, түүхийн судалгаанд үндэслэж өөрчлөх нь зүйтэй, сум хөгжүүлэх сангаас иргэдэд олгодог зээл зөвхөн тамга тэмдэгтэй, 3-аас дээш үйл ажиллагаа явуулсан байх ёстой гэдэг заалт бүхий журамд өөрчлөлт оруулж өгөх, хүүхдүүддээ зүрх сэтгэлийн боловсрол олгох, бага ангиас нь төлөвшил, хүмүүжлийн хичээл оруулах зэрэг саналыг хэлж байв.
УИХ-ын Л.Энх-Амгалан: Төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлогыг үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд сууриар нь харж, эдийн засгийн оновчтой хөшүүрэг тулгуурлаж хийх ёстой. Өнөөдөр бид сошиал үндэстэн биш жинхэнэ утгаараа цахим үндэстэн болох шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэх боломж нь хүн бүр ухаалаг утастай болсон, эхлэл нь E-Mongolia платформ болж 1 сая гаруй хүн хандаж, үйлчилгээ авсан байна. Төрийн үйлчилгээ, иргэний эрхээ эдлэхийн тулд даргын үүд сахиж, хэн нэгэн хүнд сурталт нөхрийг царайчлах бус цахимаар шийддэг цаг хугацаа хэмнэсэн шийдлийг иргэн бүр ашигладаг байх хэрэгтэй. Хотоос дутахгүй чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, сайн боловсрол, эрүүл аюулгүй орчин, бизнөсийн таатай нөхцөл, дэд бүтцийн хөгжлөөс хамаарч иргэд хөдөөд шилжих, орон нутагт ажиллаж амьдрах анхны сэдэл, шийдвэрийн суурь тавигдана.
Үндсэн хуулинд байдаг хүний эрхийг хангах заалтуудаа бодитоор хэрэгжүүлдэг болгож өөрчлөхийг иргэд хүсэж байна.
Холбоотой мэдээ
2024.10.30
2024.10.29
2024.10.29
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан