2019.10.04

Х.Нямбаатар: Өнөөдөр хориг хүлээн авч байгаа хүмүүс энэ хүн шиг цаашид адлагдах болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.04/ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

"Үндсэн хуулиа батлах эрхийг ард түмэндээ өгье гэхээр үгүй гэнэ. Тэгсэн мөртлөө ард түмэндээ хайртай. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй бол Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргана гэж цэцийн дүгнэлтийг урьдчилан гаргаад байх юм. Та нар энэ 27 жилийг ийм болгож бүтээсэн шүү. хэдэн супермаркетаас өөр юмгүй улс болгосон. Бүх өмч хувьчлал, газар нутаг, баялгийг хэсэг бусаг хүмүүс хувааж авсан. Үндсэн хуулиараа Засгийн газраа 1,2 жил болгосон. Одоо үүнийг жаахан тогтвортой болгоё, үндэсний баялгийн сантай болгоё гэхээр үгүй гээд суучихдаг. Цаг хугацаа харуулна. Хоригийг олон хүн хүлээж авахаар харагдаж байна. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн цэц дээр шийдсэн гэж ярьж байна. 1996-2000 оны засаглалын тогтворгүй байдал, улс төрийн хямрал руу энэ хоригийг хүлээж авч байгаа хүмүүс хөтөлж аваачлаа шүү гэдгийг хэлье. 

Би нэг хүний зурагтай ном үзүүлье. Энэ хүн 100 жил адлагдаж, хараагдаж байгаа хүн. Бадамдорж гэж хүн. Өнөөдөр хориг хүлээн авч байгаа хүмүүс энэ хүн шиг цаашид адлагдах болно шүү. Яагаад гэвэл үүний дпараа улс төр, засгалалын тогтворгүй байдал үүснэ. Бүх зүйл бахь байдгаараа үлдэнэ. Улс төрчид шүүхээ захирдаг, бизнесийн бүлэглэл баялгийг хувааж эдэлдэг энэ байдал хэвээрээ үлдэнэ. Өнөөдөр хоригийг дэмжиж санал өгсөн бүх хүн Эрдэнэ шанзав Бадамдоржийн хувь заяа хүлээж байгаа шүү."