2021.06.16
Х.Ганхуяг: Түүхий эдийн үнэ, экспортдоо гол анхаарлаа хандуулах ёстой
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.06.16/ боллоо. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
"Цар тахалтай холбоотойгоор байдал цаашид хэрхэхийг таамаглах боломжгүй байна. Эдийн засгийн байдалтай холбоотойгоор түүхий эдийн үнэ, экспортын хэмжээ гэсэн 2 асуудал байна. Тээвэр гэсэн хэсгийг харахаар төмөр замын тухай бичсэн хэрнээ түүхий эдээ хэрхэн гаргах тухай бичээгүй байна. Миний авсан мэдээллээр төмөр зам баригдаад түүхий эд боомтын наана буугаад тэндээсээ машин ачаад цааш гарна гэж байна. Ковид-19-ийн нөхцөл байдал цааш үргэлжилбэл экспорт дахиад л байхгүй болно. Бид хаширахаар л болсон. Үүнийгээ маш тодорхой байдлаар тодорхой гаргалгаа хийж төсөлдөө тусган, асуудлаа шийдэх хэрэгтэй байна.
3.2.14-т Евро 5 шатахууны стандарт шинэчлэх чиглэлд 4 их наяд төгрөг тавьсан байна. Яг энэ бидний хийх ёстой ажил мөн үү? Үүнийг урт хугацаандаа хийж болох тул эрэмбэлэх шаардлагатай байна.
3.4.1 -т Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл байна. Үүний нэгдүгээр хөтөлбөрт Хөвсгөл, Хэнтий орсон байна. Хоёрдугаар хөтөлбөрт Баян-Өлгий, Увс, Ховд аймаг орсон байна. Дөнгөж 2 долоо хоногийн өмнө Ж.Ганбаатар гишүүн бид Гандангийн дэнж дээр ажиллаж, аялал жуулчлалын төв, нийслэлийн нүүр царай болгоно гэж Засгийн газрын шийдвэр гарсан гэж ойлгосон. Энэ талаар төлөвлөгөөнд огт тусгаагүй байна. Үүнийг тодруулж өгнө үү?"
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn