2021.06.17
Ц.Сэргэлэн: Эмч, эмнэлгийн ажилчид цөхөрч байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
Үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон хэд хэдэн зүйл орхигдсон байна. Ялангуяа засгийн газрын тэргүүн газар дээр нь ажиллаад шийдвэрээ гаргаад олон нийтэд хүргэсэн ажил ороогүй байна. Цар тахлын нөхцөл байдлыг харж үзсэн нь сайн байна. Эрүүл мэндийн сайдаас асууя. Цар тахал шиг нөхцөл байдалд эмч, эмнэлгийн ажилчдын статусыг төрийн тусгай албан хаагчид шиг статустай болгож болох уу?
Ингэж байж хүнд үеийг давна. Хүмүүсийнхээ эрх зүйн байдлыг анхаарахад чиглэгдсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх талаар анхаараарай. Эмч, эмнэлгийн ажилчид цөхөрч байна, байдал хүнд байна шүү. Бодитой дүгнэлт хийж энэ төлөвлөгөөнд орж ирсэн гэж харж байна. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдын нөхцөл байдал хүндэрлээ. үүн дээр анхаараарай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn