2021.06.17

Ё.Баатарбилэг: Төсвийн хөрөнгө оруулалтын ажил цааш явах боломж байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн  “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Энэ он талдаа орж, удахгүй төсвийн тодотгол яригдана. Хуулийн хэрэгжилт ямар байгааг сонсох хэрэгтэй. Ковид-19, цар тахлаас болж барилгын ажил явагдаагүй. Төсвийн хөрөнгө оруулалтын ажил тааруу явж байна. Энэ ажил цааш явах боломж байна уу? Яагаад гэхээр барилгын материалын үнэ нэмэгдээд ажил явахгүй байна гэж барилгын салбарынхан хэлж байгаа. Хөрөнгө оруулалтын ажлыг эзэнтэй болгох хэрэгтэй, тэгэхгүй бол ажил явахгүй байна. Яамнаас яамны хооронд ажил яригдаад, ажил их хоцор ч байгаа.

Түүний асуултад  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар хариуллаа.       

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn