2021.06.17
С.Бямбацогт: Тодорхойгүй олон асуудлаа тодорхой болгох хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Монгол улсын хөгжлийн бодлого тогтвортой байна гэж Үндсэн хуульд оруулсан. үүнийхээ дагуу Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль баталсан. Сүүлийн 30 жилд Үндсэн чиглэл ярьж, авах ч биш байх ч биш бөөрөнхий юм Их хурал баталж ирсэн.урт хугацааны бодлого богино хугацааны бодлоготой, богино хугацаа нь урт хугацааны бодлоготой уялдах хэрэгтэй. Үүнийг яаж уялдуулсан бэ? Алсын хараа 2050 хэдэн хувь нь биелэх вэ? Таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэдэн зорилт хэрэгжих вэ? Бид 2 жил хагаст Засгийн газрын хөтөлбөрийн 60 хувь биелэх ёстой.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд тодорхой төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр оруулж ирэх ёстой. Гэтэл зорилтот арга хэмжээ, ерөнхий орж ирсэн байна. Хэдэн сургууль, хэдэн цэцэрлэг барих нь тодорхойгүй байна. Тодорхойгүй олон асуудал байна. Яагаад ийм ерөнхий орж ирсэн бэ? Санхүүтэй холбоотой асуудлууд тодорхойгүй байна. Хуульд заасан бодлого, бодлогын зорилт тодорхой орж ирээгүй байна. Тодорхой, нарийн төлөвлөгөөн дээр суурилж төсөв гарч ирэх ёстой. Жагсаалтууд тодорхой байх ёстой.
Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хариуллаа.
Үүний дараа дахин тодруулж асуусан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn