2021.07.01

Б.Баттөмөр: Хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрхэн тооцоолж, алдааг засч залруулах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

2022 оны Хөгжлийн төлөвлөгөөг бид анх төлөвлөхдөө зөв хийгээд явбал цаашдын төсөв батлахад их хувь нэмэртэй байна гэж тухайн үед үзэж байсан. Одоо 30 жилийн хугацаанд хөгжсөн Монгол улс хөгжсөнгүй. Саяхан дэлхийн өрсөлдөх чадварын үзүүлэлт гаргадаг байгууллагаас гаргасан судалгаагаар 64 орноос 60 дугаарт байна. Нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ 4000 хүрэхгүй шахуу тоо байна. Асар их баялаг Монголоос гарч байна. Монгол улсад, ард түмэнд хүртэх өгөөж нь ерөөсөө байхгүй. Тийм учраас баялагийн менежментийг зөв болгох шаардлагатай. 

Монгол улс өнгөрсөн хугацаанд өөрийн онцлогт тохирсон хурлын загвар гэж юм байхгүй. Баахан төлөвлөгөө гаргадаг тэр нь биелдэггүй. Сургаар бүх зүйлийг хувьчилчихаад сайн сайхан болчихдог. Төр нь татвар аваад ард түмнээ жаргаадаг гэсэн үл үзэгдэгч онолыг баримтлаад 30 жил явж байна. Энэ баримт бичгийн хувьд анх удаа орж ирж байгаа янз бүрийн алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас хөгжлийнхөө бодлого төлөвлөлтийн асуудлыг яаж шийдэх вэ? 

Монгол улсын өнгөрсөн жилүүдийн хөгжлийн загвар ямар байна вэ? Боловсон хүчний томилгоо буруу байна. Ганц хоёр шалгуураар боловсон хүчнийг томилж байгааг яах вэ? Төсвийн орлого тавхан тэрбум ам.доллар байна. Монгол улсын хөгжлийг томоор хармаар байна. Монголд асар их потенциал, асар их зүйл хийх боломж, асар их хэмжээний орлогыг төвлөрүүлэх боломж байна. Энэ алдааг яаж засах вэ? Алдаж ирсэн алдаан дээрээ ямар дүгнэлт хийж байна вэ? Цаашид яаж хөгжих вэ? 

Ийм байдлаар өлмөн, зөлмөн байдлаар амьдраад ард иргэдийн гурван хүний нэг нь ядуу амьдарч байна. 21-р зуунд ийм байж болохгүй. Тэгэхээр 2022 оны төсөв төлөвлөгөөнд юу оруулж ирж байна. Сангийн яам, хөгжлийн асуудал хариуцаж байгаа ямар холбогдох хүмүүс байна вэ? Эдгээр асуултад хариулж өгнө үү?

Түүний асуултад Үндэсний Хөгжлийн Газрын дарга Х.Батжаргал хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Нийт хүн амын 3,1 хувь ядуу байна гэдэг анхаарал хандуулах асуудал.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn