2021.06.17
С.Одонтуяа: 2022 оны төгсгөлд ядуурал яг хэдэн хувиар буурах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Манай улсад байгаа олон бичиг баримт, хөгжлийн бодлого, алсын хараа гээд энэ бүх зүйлээрээ дэлхийд тэргүүлэх хэмжээнд байгаа.Ийм учраас энд ирсэн хүмүүс ард иргэдэд ойлгомжтой мэдээлэл өгөөрэй. Гучин жил ядуурал26-30 хувьтай хэвээрээ байгаа. Хөгжлийн төлөвлөгөөний дагуу хэзээ ядууралгүй болох вэ? 2022 оны төгсгөлд ядуурал яг хэдэн хувиар буурах вэ? мэргэжлийн яам, газруудын боловсруулсан төлөвлөгөөг улс төрчдөөс хамгаалах тогтолцоо хэр бүрдсэн бэ?
Сонгуульд зориулаад олон зүйлийг самардаг. Бусад улс орнууд судалгаа, шинжилгээн дээр суурилж тогтвортой хөгжлийн бодлогоо барьдаг.Улс орнууд хөгжлийн давуу талаа баримталж тэргүүлэх чиглэлээ тодорхойлдог. Манай орон юуг хөгжүүлж, юуг дэмжихгүй байх юм. Сингапур улс зах зээлийн эдийн засаг дахь төрийн оролцоог маш оновчтой болгоё гэсэн үзэл баримтлалаар маш амжилттай хөгжиж байна. Чили улс уул уурхайгаас гадна эдийн засгаа солонгоруулах тал дээр сайн ажиллаж байна.
Манай улс ямар бодлогоор хөгжүүлэх гэж байна вэ? Манайд эдийн засгийн хөгжлийн яам байхдаа хөгжлийн зөв бодлого явуулж байсан. Одоо хөгжлийн бодлого дээрээ анхаарах хэрэгтэй.
Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, НХХ-ын сайд А.Ариунзаяа нар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn