2021.06.17
Б.Баттөмөр: Баялгийн ямар менежмент хэрэгжүүлж, сайжруулж, ард түмэнд ээлтэй болгох вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 10 их наяд төгрөг хэрэгтэй гэж байна.Үнэ тавиагүй асуудлууд байна, энэ дээрх мөнгөнд орсон уу? Олж байгаа орлоготойгоо хэр зэрэг нийцэж байгаа вэ? Эдийн засгийн өсөлтийг дэмжих ямар арга хэмжээ авах вэ.
Монгол улсын өр 32,5 тэрбум доллар үүнээс Засгийн газрын өр 8,4 тэрбум доллар буюу ДНБ-ний 60 аас дээш хувь болсон. Гадаад өрийг бууруулах ямар арга хэмжээ авах вэ. Хөрөнгийн захыг хөгжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ,эрсдэл хэнийг ч ялгахгүй ирдэг. Үүнээс сэргийлэх арга бол даатгал. Даатгалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр юу хийгдэх вэ. Монголчууд баялагтай эзэн болно гэсэн хүлээлт байна. Баялгийн ямар менежмент хэрэгжүүлж, сайжруулж, ард түмэнд ээлтэй болгох вэ?
Түүний асуултад Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn