2021.06.24
Х.Нямбаатар: Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хүлээн авах тоног төхөөрөмж байрлуулах байрны асуудлыг шийдэж өгнө үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
"Эдийн засгийн байнгын хороо уг төслийн эцсийн хэлэлцүүлэгт анхаарч, УИХ-ын хуралдаан даргалагч энэ тал дээр чиглэл өгөөч гэж хүсэж байна. Энэ юу гэхээр Мөрийн хөтөлбөрт тусгасан Хилийн удирдлагын төв байгуулах юм. Үүнийг Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар бүх тоног төхөөрөмжийг өгөхөөр шийдсэн. Бид уг төвийн байрлуулах байр барих шаардлагатай байгаа. Үүнийг Энэтхэгийн Засгийн газар бүрэн шийдвэрлэсэн байхад тоног төхөөрөмжийг хүлээн авч байрлуулах байр барих бүрэн боломжтой гэж үзэж байна. Тиймээс энэ чиглэлд УИХ-ын хуралдаан даргалагч чиглэл өгнө үү гэсэнх хүсэлтэй байна."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn