2021.06.17

2022 оны Хөгжлийн төлөвлөгөө Улсын төсвийн суурь болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн  “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Хөгжлийн төлөвлөгөөг сайжруулаад батлах байх. Байнгын хорооны хурал дээр үйл ажиллагааны төлөвлөгөө шиг зүйл орсон байна гэж хэлсэн. Бид олон бодлогын олон бичиг баримт гаргасан. 2022 оны Хөгжлийн төлөвлөгөө Улсын төсвийн суурь болох төлөвлөгөө. Сайд нар гоё, гоё тоо яриад байна. Энэ ном гишүүдийн гарт ирэх хэрэгтэй. Ажлын хэсэг дээр идэвхитэй ажиллаж, авах гээхийн ухаанаар асуудалд хандая. Богино хугацаанд сайн ажиллана.