П.Сайнзориг: Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн асуудлыг иж бүрнээр хуульчлаад эрэмбэ тогтоовол ямар вэ?
УИХ-ын чуулганы 2025.07.04-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн асуудлыг иж бүрнээр хуульчлаад эрэмбэ тогтоовол ямар вэ? Гэдэг бодол байна. Энэ хөрөнгө оруулалтын төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээнүүдийн эрэмбийг төлөвлөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр алийг нь хэрэгжүүлэх, алийг нь улсын хөрөнгөөр хөрөнгөжүүлэх тал дээр зааг ялгааг гаргадаг. Үүнийг эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам хоёр хамтраад нэг чиг баримжаатай байхгүй бол жижиг тойргийн эрх ашгууд намраас “үнэртэх” юм байна. Том зургаараа бодлогын мөрийн дэмжье гэхээр гишүүд санал гаргаад унасан саналаа босгодог ч гэдэг юм уу зүгээр сууж байсан гишүүд тойрогтоо юу ч тавьж чадахгүй зарчимгүй юм шиг харагдаад байна. Үүнийг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хоёрыг бодлогын хэмжээнд анзаараач гэж хэлмээр байна. Хурал зөвлөгөөн их хийснээр эдийн засаг сайжрахгүй юм байна. Эдийн засгийн форум зэргээс эхлээд их гоё хурал зөвлөгөөн болж л байна. Яг бодит үйлдэл хийх гэж байгаа юу гэдгийг хөрөнгө оруулагч хараад байна. Уул уурхайн салбар дээр яг яах гэж байгаа вэ? Яриад л байдаг юу ч хийдэггүй. Бэлэн байсан төслүүдээ бол хөдөлгөсөн. Цаашдаа ашигт малтмалын хууль ч байдаг юм уу уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах асуудлаа бодлогын түвшинд тодорхой болгож заалгахгүй бол манайд хөрөнгө оруулаач гээд 1000 форум хийсэн ч ирэхгүй. Тийм учраас цаашдаа ирэх оны төсөв орлого бүрдүүлэх тал дээр анхаарч энэ төслийг хүлээлгүй салбарын яамнууд тодорхой эдийн засгуудыг хариуцаж байгаа сайдууд ажилламаар байна. Галаас зугтаагаад хэзээ гэдгээ хариулж чадахгүй “Ажиллаж байгаа” гээд жижүүрийн үг хэлээд байх юм. Үүнд анхаараач гэдэг зүйлийг хэлмээр байна. Сангийн сайд 1200 заалтаар төсвийг хуваарилж байна гэж байгаа юм. Үүний эрэмбийг үндсэн хуулийн эрх зүйгээс нь эхлээд зөв тодорхойлоорой. Үндсэн хуулиараа уг асуудлын хэрэгжих, хасагдаж байгаа зүйл байхад бусад шаардлагагүй явж байгаа зүйлүүд байна. Эрэмбийг тогтоож, нэгтгэхдээ Шүүх эрх мэдлийн байгуулга гэдэг юм уу засаглалын салаа мөчрүүдээ баланстай, тэнцвэртэй оруулж ирэхэд анхаараач.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уясан зүйлүүдээ цэгцлээч гэж хүсэж байна. Эдийн засгийн төлөвлөлт талаасаа анхаараач. Төрийн байгууллагуудыг чиг үүргийн тооллого гэдэг зүйл хийж байгаа юм. Чиг үүргийн тооллогыг засгийн газар талдаа нэг тоолмоор байна. Шүүх эрхийн талдаа нэг тоолмоор байна. УИХ-аас байгуулагддаг байгууллагын хэмжээнд нэг тоолмоор байна. Нутгийн удирдлагын хэмжээнд нэг тоолмоор байна. Үүнийг балансжуулаад, чиг үүрэг, орон тоо хэрэгтэй гэдгийн арга зүйтэй болохгүй бол тэгшитгэж хасаад байхаар УИХ дээр хэрүүл болоод байна. Хэн хэнийхээ засаглалын эрх мэдлийг хүндэтгээд чиг үүргийн тооллогыг хийгээд орон тоотой болдог арга зүйтэй болох асуудлыг төрийн албаны хууль дээрээ хуульчилдаг ч юм уу хийх асуудал байхгүй бол маргаанууд УИХ дээр эцэс төгсгөлгүй л болох юм байна. Эдийн засгийн хөгжлийн яам, Хэрэг эрхлэх газар байх юм уу хамтраад анхаараад УИХ-тай хамтраад хиймээр байна. Аль аль засаглалтайгаа барьцахгүйгээр орон тоо тогтоодог арга зүйтэй больё
Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал хариуллаа.