2019.11.05

Ё.Баатарбилэг: Хүүхдийн спортын наадмын нэр өөрчлөгдөж байгааг яах вэ?

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.11.05/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Монгол судлалын санг татан буулгасан. Үүнтэй холбоотой жилд тавигддаг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зардлыг сайдын тушаалаар дотроо зохицуулалт хийх боломжтой юу? Зохицуулалтыг яаж хийх боломжтой вэ?

Засгийн газрын тогтоолоор хойтон жил болох хүүхдийн спортын их наадмын нэр өөрчлөгдсөн. Нэрийг одоо өөрчлөх санал гаргах ёстой юу? Дараа нь зохицуулаад явах боломжтой юу?