2019.11.08

Д.Оюунхорол: Орлого багатай иргэдэд зориулж барьцаа хөрөнгө шаарддаггүй зээлийг оруулж өгөөч

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Жижиг дундын санд цаашдаа Ч.Улаан сайдаас хүсэх нэг хүсэлт байна. Орлого багатай ядуу иргэдэд зориулсан барьцаа хөрөнгө шаарддаггүй зээл олгох бодлогыг заавал хамт оруулж өгөөчээ.

ЖДҮ эрхэлж байгаа хүмүүст барьцаа хөрөнгө байхгүй учир зээл авч чадахүй байна. Зээлийг боломжтой орлоготой иргэд аваад байна. Итгэлийн зээлийн хуулийн төслийг өргөн барьсан. ЖДҮ, бага орлогтой иргэдэд итгэлийн зээл олгох асуудалд заавал анхаарч өгөөч.