2019.11.13

О.Баасанхүү: Нийгмийн даатгал яагаад нэмэгдчихэв ээ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийг батлав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Нийгмийн даатгал яагаад нэмэгдчихэв ээ? Цалингаас иргэдийн гар дээр ирж байгаа мөнгө бага болсоор байна. Цалин тэтгэвэр нэмэх үү? гэсэн асуултад боломжийн болно гэж хариулсан байж ингэж татвараар дарамталж болохгүй.

Хүүхэд бүрд хүүхдийн мөнгөн тэтгэмж олговол 27 тэрбум дутна гэж байна. Төсөөллийн төсөв баталж байхаар бодитой хиймээр байна. Одоо төсвийн тодотгол хийхээс гарцаагүй байдалд орчхоод байна уу? Нийгмийн даатгал тэтгэврийн сангийн мөнгөгүй болчхов уу? Хэнээс болоод ийм байдал үүсээд байна вэ?