2019.11.08

Ж.Ганбаатар: Жижиг дунд үйлдвэрлэл бол улсын хөгжлийн тулах цэг шүү

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 

УИХ-ын 2019 оны 60, 61 дүгээр тогтоол батлагдсан. Энэ тогтоолоор жижиг дунд үйлдвэрлэлийн агентлаг байгуулагшдах ёстой. Гэтэл хэрэгжилт огт алга. Ажлын хэсэг дээр санал гаргаад жижиг дундын санг хөдөө аж ахуйн сангаас салгаж өгч байгаад их баярлаж байгаа. 

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан цаашид хэвээрээ ажиллана. Харин сангийн төсөв хөрөнгийн асуудал маш тодорхойгүй байна. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан байнгын хороон дээр  сангийн эргэн төлөлтөөс мөнгө нь орчих байх аа гэж хэлсэн юм билээ.

Улс энэ санг улам анхаарах хэрэгтэй. Надад хэлэх үг олон байна, гэхдээ намынхаа нэр хүндийг бодоод залгия. Тусгай тогтоолтой, хуультай атал биелэлтийг нь хангуулах тал дээр УИХ анхаарч өгөөч. ЖДҮ бол Монгол Улсын ирээдүйн гол тулах цэг шүү.