2019.11.06

А.Ундраа: Оюутан цэргээс өөр хүний нөөцөд анхаарсан төсөв анзаарагдахгүй байна

УИХ-ын Аюулнүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.11.06/ хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа

Гадаад дахь дипломат төлөөлөгчдийн газар, яамдуудын барилгын их засварын ажил, шинээр барих асуудал чухал байна. Тордож явахгүй бол үнэлгээ нь унаад байгаа талаар Д.Цогтбаатар сайд хэлж байна. Шинээр барихад нэлээд мөнгө хэрэгтэй байгаа юм байна гэтэл тавьсан төсөв хаанаа ч хүрэхгүй Сангийн яам үүнийг нэмэх хэрэгтэй.

Батлан хамгаалахын яамны сайдын багц дээр "Оюутан цэрэг" хөтөлбөрт 2019 оны төсвөөс 90 сая төгрөг нэмэгдүүлсэн байна. Хүний нөөцийг чадваржуулах чиглэлээр Оюутан цэргээс өөр төсөв байна уу? Барилга байгууламж яриад байгаа хирнээ хүнээ чадавхижуулах тал дээр хаа хаанаа анхаармаар байна.