Монгол Улс 2020 онд 2 их наяд төгрөгийн өр төлнө
2020.09.03

Монгол Улс 2020 онд 2 их наяд төгрөгийн өр төлнө

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан. Цар тахлаас үүдэн гадаад дотоодын эдийн засаг хүндэрч, экспортын орлогоос хамаарах төсвийн орлого тасарч, Ковид-19 халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засаг, нийгмийн арга хэмжээнүүдтэй холбоотойгоор 2020 оны төсвийг тодотгосон. 

Түүнчлэн төсвийн тодотголын нэг онцлог нь Монгол Улс 2020 онд 2 их наяд төгрөгийн өр төлөхтэй холбоотой юм. 

Бондын төлбөр:
  • 2012.12.05-нд гаргасан “Чингис” бондын хүүгийн төлбөр 145.3 тэрбум төгрөг;
  • 2016.03.15-нд авсан Кредит Свисс банкны зээлийн төлбөр 304.4 тэрбум төг;
  • 2016.04.06-нд гаргасан “Мазаалай” бондын хүүгийн төлбөр 153.3 тэрбум төг;
  • 2017.03.09-нд гаргасан “Хуралдай” бондын хүүгийн төлбөр 147.7 тэрбум төгрөг;
  • 2017.10.26-нд гаргасан “Гэрэгэ” бондын хүүгийн төлбөр 127.2 тэрбум төгрөг;
Хөнгөлттэй зээлийн төлбөр:

1991 оноос хойш авсан нийт 270 гадаад хөнгөлөлттэй зээлийн төлбөрт 639.0 тэрбум төгрөг төлнө:

  • АХБ-ны 60 зээлийн төлбөр 272.3 тэрбум төгрөг;
  • Дэлхийн банкны 46 зээлийн төлбөр 72.7 тэрбум төгрөг;
  • Япон Улсын 23 зээлийн төлбөр 121.6 тэрбум төгрөг;
  • БНХАУ-ын 23 зээлийн төлбөр 85.3 тэрбум төгрөг.
Дотоод үнэт цаасны төлбөр:
  • Дотоод үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөр 420.1 тэрбум төгрөг төлнө.