2019.11.06

Ц.Гарамжав: Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.06/ хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Улс эх орны хөгжил, нийгмийн баялаг хэдхэн цөөхөн ажил хийдэг аж ахуй нэгж, үйлдвэрүүдийн нуруун дээр явдаг. 1990 оноос үүсэж бий болсон байсан жижиг дунд үйлдвэрүүдээ бүгдийг нь хувьчлах нэрээр тараасан. Одоо эхнээс нь босгох гээд явж байна.

Манай улс аж үйлдвэрийн бодлогоо хаячхаад байгаа юм уу даа гэж харагдаж байна. Хамгийн гол ажил олгогч бол жижиг дунд, хүнд нь хамаагүй үйлдвэр байдаг. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаа гомдоодог. Энэ хөрөнгө оруулалтын бодлого дээрээ анхаарах хэрэгтэй. 

Гаалийн бодлого дээр Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван том хилийн боомт тохижуулж өгч байгаа. Энэ чинь дотоод тохижилт нь цаанаасаа тавигддаггүй юм уу? Тохижуулах тал дээр 150 тэрбум төгрөг тавьсан байна. Яагаад амьдралын тулгамдсан асуудал тэтгэвэр тэтгэмж нэмэх, зээлийн хүү зэрэг асуудал дээрээ анхаарахгүй байгаа юм бэ? 

Хилчин хотхоны таван тэрбум төгрөгийг авчхаад маш хариуцлагагүй хийсэн. Мөнгө нь гарсан учир ингээд хаячих юм уу? Гүйцэтгэгчийн хариуцлагагүйгээс ард иргэд хохирох уу?

 

Төрөөс боловсруулах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Хэдэн аж ахуй нэгж сөхөрч унталаа татвар төлдөг. Үйлдвэрлэлээ дэмжих тал дээр анхаарах хэрэгтэй.